ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Бүх түшмэд, төрийн албаныхан зөвхөн өөрийн оронд үйлдвэрлэсэн авто машин унахыг үүрэгдэж байна. 2024 оны 2 сараас өмнө үүнийг хэрэгжүүлэхийг Засгийн газар, Тамгын газартаа даалгаж байна" гэж 9 сард мдэгдсэн. Дашрамд дурдахад, Орос 2,5 сая түшмэдтэй юм байна. Энэ явдлаас 14 хоногийн дараа ОХУ-ын парламентын Доод танхим –Төрийн Дум хуралдаад “Ард түмнээс сонгогдсон депутатууд зөвхөн Орост үйлдвэрлэсэн авто машин унах ёстой" гэсэн хуулийг санал нэгтэй баталжээ. Спикер Вячеслав Володин “Бид өөрсдөө эхэлж эх орныхоо машиныг унаснаар бусдад үлгэр дуурайлал болно. Ийм шийдвэрийн ачаар Оросын авто машины үйлдвэрлэл хөгжиж төсвийн мөнгө хөрөнгө дотооддоо үлдэнэ. Шийдвэр эхнээсээ хэрэгжиж эхэлсэн” гэж ярилаа.
Оросын Аж үйлдвэрлэл, худалдааны яам өчигдөр түшмэдийн унах машины жагсаалтыг гаргаснаа зарлав. Энд Оросын “Lada”, “Aurus”, “УАЗ”, “Москвич”, “Evolute” брэндээс гадна Хятадын “Haval” багтсан. Хятадын эдгээр машиныг Орост угсардаг юм байна. Нэмж өгүүлэхэд, оросууд сүүлийн үед Хятадын машин их унадаг болжээ.
Lada: Vesta, Vesta SW Cross, Granta, Niva Travel, Niva Legend.
УАЗ: Патриот, Пикап, Профи, Хантер, СГР.
Aurus: Senat, Komendant.
“Москвич”: 3, 3е, 6.
Evolute: I-Pro, I-Joy, I-Sky.
Haval: Jolion, Dargo, F7/F7x, H9.
ОХУ-ын түшмэд зөвхөн өөрийн орны машиныг унах ёстой
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ: Ураны хориг АНУ-д өөрт нь цохилт өгнө12 цаг 38 мин
-
Зарим нутагт салхи 14-16 м/с хүрч шуурна15 цаг 35 мин
-
Мбаппе Францыг орхихоор шийджээӨчигдөр 17 цаг 52 мин
-
Афганд их үерийн улмаас 300 гаруй хүн амиа алдлааӨчигдөр 15 цаг 19 мин
-
Шойгу огцровӨчигдөр 10 цаг 59 мин
-
15 градус дулаанӨчигдөр 08 цаг 00 мин
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-10
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай2024-05-10
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв2024-05-09
-
€1-гийн Итали орон84 үзсэн
-
Шойгу огцров67 үзсэн
-
Мбаппе Францыг орхихоор шийджээ61 үзсэн
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа0 сэтгэгдэл
-
ОУВС: Дэлхийн эдийн засаг 3 хуваагджээ0 сэтгэгдэл
-
€1-гийн Итали орон0 сэтгэгдэл
-
УБ-т бага зэргийн бороотой, 16 градус0 сэтгэгдэл
-
Орос гүрэн Ялалтын 79 жилийн ойгоо тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл