АНУ-ын Төрийн департамент болон Тагнуулын төв газрын ахмад ажилтан Ларри Жонсон “YouTube”-н “Dialogue Works”-т ярилцлага өгчээ.
Dialogue Works: Өнөөдөр Америкийн дүрэм дээр суурилсан Дэлхийн дэг журмыг сольж өөрчлөхөөр шинэ дэг журам, шинэ байгуулалт үүсэн бүрэлдэж буй үед бид амьдарч байна. Москва, Бээжин хоёр одоо Америкийн хориг арга хэмжээ болон манай эрх баригчдын түрэмгий сүрдүүлгийн нөлөөгөөр олон улсын системийг шинэчлэн өөрчлөхийн тулд их шаргуу ажиллаж эхэллээ. Энэ бүхний үр дүнд өдгөө “BRICS” эвслийн орнууд тэргүүн байранд гарч ирчихлээ, харин АНУ-ын нөлөөлөл улам буурсаар бүрмөсөн арилах шинжтэй. Украинд өрнөж буй дайн яг одоо Тайваний үйл явдалд, мөн энэ эвсэл тэлж өргөжих болон Орос-Хятадын холбооны хүрээгээс хальсан түншлэлийн харилцаанд ямар үүрэг гүйцэтгэж буйг та хэрхэн харж байна?
Ларри Жонсон: Дэлхийн дэг журам бүрэн шинэчлэгдэж өөрчлөгдөж буйг бид харж байна. Дэлхийн II дайны дараа АНУ уг нь Европын дэмжлэгтэйгээр олон улсын дэг журмыг тогтоосон. Америк гүрэн гол үүрэг гүйцэтгэдэг НҮБ болон Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллага өмнөх дэг журамд багтаж байв. Энэ бүхнийг АНУ маань “дүрэмд суурилсан олон улсын дэг журам” гэж нэрлэсэн. Үүний зэрэгцээ манай Америк л долларын ноёрхол, нөлөөллийн ачаар Дэлхийн дэг журмыг хянаж байсансан. Гэтэл Оросын эсрэг тавьсан эдийн засгийн олон хориг ба Хятадын эсрэг чиглэсэн түрэмгий авирлал, сүрдүүлэг (бас ОХУ-ын эсрэг) хосолж харин ч эсрэг үр дүн өгчихлөө. Ингээд ОХУ, Хятад хоёр манай гарагийн шинэ дэг журмыг бүтээхээр улам шаргуу ажиллаж эхэллээ. “BRICS” уг нь байгуулагдаад удсан, гэтэл өнөөгийн үйл явдлууд энэ эвсэлд “шинэ амьдрал” бэлэглэлээ. Бразил, Энэтхэг, Өмнөд Африк ч гэсэн одоо Орос, Хятадтай хамтарч урьдынхаас илүү үүрэг роль гүйцэтгэх болжээ. Тэд санхүүгийн шинэ, альтернатив орчлон бүтээхээр судалж байна.... Саудын Араб үнэндээ Вашингтоноос салж хөндийрч буй, бас Саудын Араб ба Иран хоёр эвлэрсэн явдал үнэхээр Ойрхи Дорнодын дүр төрхийг өөрчилчихлөө. Уг нь тэд бие биеийнхээ хоолойг хэрчих ёстой, гэтэл өнөөдөр хамтран ажиллаж эхлэв. Тиймээс өдгөө дэлхийн шинэ дэг журам үүсэн бүрэлдэхийн зэрэгцээ манай гарагийн манлай гүрэн Америк буурч доройтож буйг бид харж байна... Путин үнэндээ Өрнөдийн хаяж өгсөн хавханд орсонгүй. Өрнөдийн орнууд өнөөдөр Украины армид тусалж Оросын нутаг руу халдаж өдөөн хатгалга хийсээр байгаа. Үүний хариуд Путин шууд л Польш, Герман, Румыны цэргийн баазуудад цохилт өгнө гэж Өрнөд тооцоолсон юм. Гэвч Путин өдөөн хатгалгад хариу барьсангүй, улмаар Дэлхийн дайнаас сэргийлж чадлаа.
#МЦогзолмаа орчуулав.
Dialogue Works: ОХУ, Хятад хоёр дэлхийн шинэ дэг журмыг тогтоож байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна3 цаг 18 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл