Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин “Дорно М12” хурдны зам нээх ёслолд оролцлоо. Нийслэл Москвагаас Татарстаны төв Казань хот ороход өмнө нь 12 цаг зарцуулж байсан бол одоо 6,5 цаг хангалттай. “Шинэ авто магистраль нь ард иргэдийн ажил бизнес, аялал жуулчлалд эерэг үүрэг гүйцэтгэж ажлын байр олноор бий болгосон. Цаашид 12 муж нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж ОХУ-ын ХМХ бичжээ. Авто замчид 810 км урт хурдны энэ замыг товлосон хугацаанаас 7 сарын өмнө дуусч ашиглалтад өгчээ.
Ерөнхийлөгч Владимир Путин “Авто зам баригдмагц шууд амьдрал оргилж буцалдаг. Бүх ажилчин, инженер, мэргэжилтэн, төслийнхэн гээд авто замын асар том энэ магистральд гар бие оролцсон бүгдэд талархал илэрхийлье. Ердөө 3-хан жилийн дотор дэд бүтцийн ийм том цар хүрээтэй төсөл өмнө нь манайд хэрэгжиж байгаагүй. Энэ магистралийг барих явцад аварга том бөгөөд техникийн маш хэцүү объектуудыг олноор барьсан. Жишээлбэл, Волга мөрөн дээр 3км гаруй гүүр.... Донбасс, Новороссийг оролцуулаад 188 сая гаруй м2 асфальтан зам тавилаа. Энэ бол дээд амжилт. Энэ жил орон даяар 31 мянга гаруй км авто зам тавьж засварлажээ. Оросын хувьд тээврийн гол судсууд бол стратегийн ач холбогдолтой. “Дорно” авто замыг цааш хөгжүүлж Тюмень, Омск, Новороссийск, Кемерово, Канскийг тойруулан барина. Алс Дорнод дахь “Орос” маршрутын явцуу хэсгүүдийг өргөтгөж тэлэхэд онцгой анхаарна.... ” гэж мэдэгдлээ.
“М 12” авто магистраль бол холбооны түвшний зам, нийт урт 1980 км бөгөөд Москва – Казань – Екатеринбург – Тюменийг холбодог. Түүнчлэн энэ авто магистраль нь “Орос” хэмээх олон улсын шинжтэй авто замын (Евразийн) нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, Санкт-Петербург хотоос Владивосток хүрэх маршрутын хэсэг юм байна. 2024 онд “М12” авто магистралийг Екатеринбург хот, харин 2025 онд Тюмень хот хүртэл барих аж.
ОХУ-ын Шадар сайд Марат Шакирзянович Хуснуллин “Ийм авто магистралийг 3-хан жилд барьсан түүх манай Орост байтугай дэлхийд байхгүй. Анх төсөл гаргасан хугацаанаас хойш өчигдөр үдшийн 11 цагт объектыг бүртгэсэн баримт бичгийг хүлээн авах хүртэл тоолбол яг 3 жил. Энэ авто замын ачаар эргэн тойрон дахь 20 муж, нутгийн 50 сая гаруй иргэдийн ахуй амьдрал дээшилнэ.... Москва –Уралын ачаа бараа тээвэрлэлт 50 сая тонн болж нэмэгдэнэ. Гадаадын хориг арга хэмжээний дарамтад байгаа манай орон ийнхүү Уралын цаад нутаг, Дорно зүгтээ ийм том гарц нээсэн явдал маш чухал ач холбогдолтой” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Бид 810км хурдны замыг 3-хан жилд барьж ашиглалтад өглөө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа8 цаг 44 мин
-
Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно10 цаг 23 мин
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боловӨчигдөр 17 цаг 58 мин
-
Риттер: Өрнөдийн ХМХ сэрж Украины хувьд бүх юм дууссаныг ойлголооӨчигдөр 14 цаг 28 мин
-
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарланаӨчигдөр 10 цаг 14 мин
-
29 градус дулаанӨчигдөр 08 цаг 03 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭУржигдар 23 цаг 09 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНАУржигдар 23 цаг 07 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээУржигдар 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноУржигдар 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмУржигдар 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаУржигдар 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв206 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ126 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан51 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм0 сэтгэгдэл
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА0 сэтгэгдэл
-
29 градус дулаан0 сэтгэгдэл