Гаитийн дээрмийн бүлгүүд нийлж улсынхаа хамгийн том 2 шорон руу халдлага үйлдэж 4000 орчим хоригдлыг сулласан тухай өмнө нь “Associated Press” агентлаг мэдээлсэн. Үүний дараа Гаитийн Засгийн газар Онц байдал зарлаж шөнө хөл хорио тогтоов. Комендантын цаг үдшийн 20 цагаас үүрийн 5 цаг хүртэл 72 цагийн турш үйлчилнэ. Энэ үеэр гудамжинд байхыг бүгдэд хориглосон, гэхдээ мэдээж хөл хорио цагдаа, Гал команд, эмч, сэтгүүлчдэд хамаарахгүй. Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Бойвер “Комендантын цагийг мөрдөх, зугтсан хоригдлуудыг эрж хайн баривчлахын тулд хууль ёсны бүх арга хэмжээг авахыг Цагдаагийн газарт даалгасан” гэж мэдэгдлээ.
Карибын тэнгис дэх арлын энэ улс АНУ-ын бүрэлдэхүүнд багтдаг. Гаитид өнгөрсөн 7 хоногоос эхлэн үймээн самуун дэгдэж багаар бодоход 9 хүн амь үрэгджээ. Тэдний 4 нь цагдаа.
Дээрмийн бүлгүүдийн эвслийн толгойлогч Барбекю хочит Жимми Шеризье бол цагдаагийн экс офицер юм байна. Тэрбээр дээрэмчдийн бүлгүүдэд хандан “Ерөнхий сайд Ариэль Генрийг түлхэн унагахын тулд эвлэлдэн нэгдье. Манай эх орныг хэн ч удирдахгүй байна, лидер алга. Хүн ам маань өлсч байна, ард түмэн залхжээ, тэд цаашид тэвчиж чадахгүй” гэж уриалжээ.
Дээрмийн бүлгүүд нийлж бямба гарагийн орой Гаитийн нийслэл Порт-о-Пренсийн төрийн байгууллагууд руу, тухайлбал Төвбанк болон цагдаагийн хэсгүүд, олон улсын нисэх буудал, хөлбөмбөгийн үндэсний стадион, томоохон шоронгуудад халдан довтолж эхэлжээ.
Энэ үед Гаитийн Ерөнхий сайд Ариэль Анри дээрэмчдийг дарах дэмжлэг авахын тулд олон улсын энхийн цэргүүдийг оруулах хэлэлцээр хийх гэж Кени руу мордсон байв. Кени улс 2023 онд 1000 цэргээ илгээхээ амласан бол Бенин улс 2000 цэргээ өгнө гэсэн. Энэ бүх ажиллагааг АНУ өөрөө санхүүжүүлнэ гэж байсан юм. Гэвч Кений Дээд шүүх цэргээ илгээх шийдвэрийг түр зогсоожээ.
“Гаитийн бүх шоронд нийт 3687 хүн хоригдож байсан, бараг бүгд зугтаалаа. Хэдхэн хүн өргөст торны цаана үлдсэн, тэдний дунд Колумбын 18 цэрэг бий. Эдгээр цэргийг 2021 онд мөнгө авч Гаитийн Ерөнхийлөгч Жовенель Моизыг хөнөөсөн гэж буруутгаж байгаа. Одоо тэднийг өөр газар луу нүүлгэн шилжүүлсэн. 2024 оны 1-р сар үнэндээ сүүлийн 2 жилд байгаагүй маш хүнд хэцүү сар байсан” гэж НҮБ мэдээлэв. “Шоронгуудын хаалга нээлттэй, 10 гаруй цогцос олдсон” гэж “AFP” бичжээ.
Гаитийн нийслэлийн 80%-г дээрэмчид хяналтандаа авч, улмаар аллага, галдан шатаалт, хүчирхийлэл үйлдэн хүмүүсийг хулгайлж байна. Одоогоор 300 мянга гаруй хүн гэр орноо орхин явахаас өөр аргагүй болжээ. 2024 оны зөвхөн 1-р сард 1,1 мянган хүн алагдсан, шархадсан эсвэл хулгайлагдсан гэж орон нутгийн ХМХ мэдээлж байна. 11 сая хүн амтай Гаитид 2023 онд 8,5 мянган хүнийг дээрэмчид хөнөөжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Гаитийн дээрэмчид 4000 хоригдлыг сулласны дараа Онц байдал тогтоожээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна5 цаг 43 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл