Израилийн экс Ерөнхий сайд Нафтали Беннетын мэдэгдэл дэлхий даяар бөөн дуулиан тарилаа. Тэрбээр ярилцлага өгөхдөө “Би 2022 оны 3 сарын 5-нд Москвад очиж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж хэлэлцээр хийсэн. Энэ үеэр би Украины тэргүүн Владимир Зеленскийн хувь заяаны тухай түүнээс асуусан юм. Украиныг нацистуудаас ангижруулн гэж Путин амласан, иймээс Зеленскийн амь нас ч аюулд орсныг би ухаарав. “Та Зеленскийг алах уу?” гэж намайг асуухад Путин “Би түүнийг устгах бодолгүй байна” гэж хариуллаа. “Зеленскийг алахгүй гэж та надад амласан хэмээн би ойлгож болох уу?” гэж лавлан асуув. Путин “Үгүй ээ, түүнийг хөнөөхгүй” гэж дахиад хэлсэн. Нэг асуултыг 2 удаа тавьж адилхан хариу авсан болохоор би ч тайвширлаа. Тэр үед Зеленский газар доорх бункерт нуугдаж байсан юм” хэмээжээ.
Беннет дараа нь Кремлиэс гарч нисэх онгоцны буудал руу явахдаа Зеленскийтэй холбоо барьжээ. “Би Зеленский рүү утастаж дөнгөж сая Путинтэй уулзсан, тэр чамайг алахгүй гэлээ гэж хэлсэн. Зеленский “Чи итгэлтэй байна уу?” гэж надаас асуухад “100%, тэр тэгэхгүй ээ” гэж би хариулсан даа” хэмээн Беннет дурсав.
Энэ ярианаас 2 цагийн дараа Зеленский газар доорх нуувчаас гарч ирж өрөөндөө селфидээд “Би айхгүй” гэж цацсан билээ. Сануулахад, Өрнөдийнхөн тухайн үед түүнийг магтаж Киевээс зугтахгүй гэсэн хэмээн амаа олохгүй магтацгааж байсансан.
Орчуулсан #МЦогзолмаа
Путины амлалтын дараа л Зеленский бункерээс гарч иржээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа5 цаг 1 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ6 цаг 11 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав8 цаг 17 мин
-
Ихэнх нутгаар дулаахан14 цаг 19 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаӨчигдөр 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээӨчигдөр 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаӨчигдөр 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанӨчигдөр 07 цаг 54 мин
-
Казахстан: Олигархиудын мөнгөөр үерийн уршгийг арилганаУржигдар 19 цаг 04 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээУржигдар 17 цаг 20 мин
-
Португал: Боолчлолын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж байнаУржигдар 10 цаг 53 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаУржигдар 08 цаг 03 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ95 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл