Бельгийн Брюссель хотод лхагва гарагт консерватив болон хэт барууны хүчнийхний “NatCon” хурал явагдлаа. Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан уг хуралд оролцож үг хэлэхдээ Европын холбооны (ЕХ) удирдлагыг солихыг уриалж тэдний Цагаачлалын бодлого, мөн хэт украинжсан хандлагыг шүүмжилсэн тухай "Politico" мэдээлэв. “ЕХ-ны өнөөгийн эрх баригчид Европ тивийг Украины хямралд татан оруулаад зогсохгүй өөрсөдтэй нь санал нийлэхгүй хүмүүсийг аажим аажмаар хавчин гадуурхах болжээ... Европын өнөөгийн сонгуулиудын утга учир нь эрх баригчдыг өөрчлөхөд оршино. Хэрэв удирдагчид муу удирдаж байгаа бол тэднийг сольж өөрчлөх ёстой. Бүх юм ийм энгийн” гэж Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгджээ.
Сонирхуулахад, “NatCon” консерватив болон хэт барууны үзэлтнүүдийн хурлыг хориглох шийдвэрийг Брюсселийн нэгэн түшмэл гаргажээ. Тэрбээр олон нийтийн дунд эмх замбараагүй байдал дэгдэхээс сэргийлсэн гэж өөрийн шийдвэрээ тайлбарлав. Цагдаа нар уг хурлын ажиллагааг хаасан байна. Харин маргааш нь Брюсселийн шүүх уг хоригийг цуцалснаар хурал хэвийн үргэлжилжээ. Виктор Орбан энэ талаар “NatCon-г хориглох оролдлого нь 1980-аад онд социализмын үед Унгарт ашиглаж байсан арга барилыг санагдууллаа. Бид өнөөдөр Европт хамгийн их хавчин гадуурхалттай эринд амьдарч байна.... Орос хэдий Украинтай байлдаж байгаа ч бид оросуудтай байгуулсан эдийн засгийн түншлэлээсээ татгалзахгүй. Энэ дайн бол Унгарын ард түмний дайн биш. Европчууд одоо муу алхам хийж байна. Тэдний үйлдэл дайны галыг зогсооход чиглээгүй. Дайнд ялахгүй Украиныг дэмжсэний уршиг дагаврыг бүрэн хэмжээгээр ухамсарлахыг бид хүсэхгүй байна” гэж хэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа9 цаг 21 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ10 цаг 32 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав12 цаг 37 мин
-
Ихэнх нутгаар дулаахан18 цаг 39 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ95 үзсэн
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА0 сэтгэгдэл
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав0 сэтгэгдэл
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл