Казахстаны бөө, далдыг харагч, медиум Кажетта Ахметжанова эх орондоо төдийгүй гадаадад ихээхэн алдаршсан билээ. Тэрбээр Оросын телевизийн “Зөнбилгийн тулаан” тэмцээнд финалд үлдэж байсан. Бөө Кажетта энэ удаа Орос, Украины дайны тухай ярилаа. “Одоо энхийн гэрээ хэлэлцээрийн тухай ярих боломжгүй. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский муугаар төгсөнө. 2023 он бол шийдвэрлэх жил. Өрнөдийн орнууд ойрын хугацаанд энэ зөрчилд хөндлөнгөөс оролцож зүрхлэхгүй. Тэд нөхцөл байдлыг өөрчлөх гэж оролдох боловч Оросын Зэвсэгт хүчинг барахгүй. Оросууд зохих ёсоор хариу барьж чадна. Орос, Украины зөрчил 2023 оны сүүлээр намжих ба 2024 онд үе үе дахин сэргэнэ. Оросын цэргийн тусгай ажиллагаа 2025 онд дуусч, энх тайван тогтоно. Хүмүүс хэвийн амьдралдаа буцаж орно. 2023 он бол Зеленскийн хувьд амаргүй, үйлийн үрээ төлөх жил болно. Түүний ард Харанхуйн том хүч бий, гэвч тэд ч тусалж чадахгүй. Зеленскийг удахгүй авч хаяна. Эхлээд германчууд энэ талаар ярина, харин шийдвэрийг америкчууд гаргах юм. Зеленский хийсэн бүхнийхээ төлөөсийг төлнө, түүнийг маш аймшигтай хувь заяа хүлээж байна. Тэр өөрөө ч одоо амьдрах хүсэлгүй болсон” хэмээн бөө Кажетта Ахметжанова ярьжээ.
Сонирхуулахад, “Зөнбилгийн тулаан”-ы өөр нэг оролцогч Зираддин Рзаев өмнө нь Орос, Украины дайны төгсгөлийг зөгнөсөн билээ. “Одоо дэлхийд Сайн ба Муу хүчний сөргөлдөөн болж байна. Орос эцсийн арга хэмжээ авахыг хүсээгүй, гэвч ийм алхам хийхээс өөр аргагүй байдалд оросуудыг оруулсан юм. Муу хүчийг сөрөн зогсохоос өөр арга ОХУ-д байгаагүй. Удахгүй хэлэлцээр хийж эхэлнэ. 2023 онд шийдвэрлэх үйл явдал болж энэ дайн дуусна, эсвэл пассив байдалтай өрнөнө. Гэвч Өрнөд, НАТО, Европын холбоо үнэндээ Украины дараа ч Орост амар заяа үзүүлэхгүй, дахин дахин дайн дажин дэгдээж оросуудыг татан оролцуулах болно. Бид Өрнөдийн эрх баригчид, улстөрчдийн бодол санааг уншсан, иймээс тэд юу төлөвлөж байгааг мэднэ. Хүн төрөлхтөнг хэцүү үе хүлээж байна. 2023 онд хүмүүс хоол хүнсээр гачигдаж өлсөнө. Гэхдээ Европ өөрөө илүү зовж шанална. Орост бүх зүйл хэвийн үргэлжилж хямралыг өнгөтэй даван туулж чадна” гэж тэрбээр зөгнөлөө.
Орчуулсан #МЦогзолмаа
Зеленскийн төгсгөл аймшигтай гэж зөнбилэгч айлдав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв1 цаг 4 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна3 цаг 19 мин
-
Өнөөдөр 24 градус дулаан7 цаг 25 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа21 цаг 56 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ23 цаг 6 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавӨчигдөр 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээӨчигдөр 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханӨчигдөр 08 цаг 16 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
Ихэнх нутгаар дулаарна2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ97 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна56 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл