“Эстон улс эдийн засгийн хүндрэлийн улмаас цаасан хэлбэрээр гаргадаг сонины тоог бууруулж хэмнэлт хийхээр шийдэв. Цаашид даваа гараг бүр манай орон даяар нэг ч сонин эстон хэл дээр гарахгүй” гэж “ERR” мэдээллээ. “Яам газраас өгсөн захирамжийн дагуу, мөн шуудангийн үнэлгээ нэмэгдсэн учраас бид даваа гарагт сониноо гаргахгүй гэж шийдсэн” хэмээн “Eesti Paevaleht” сонины ерөнхий редактор Урмо Соонвальд мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, Эстоны төрийн өмчит “Omniva” шуудангийн байгууллага 2022 оны сүүлээр үнэ тарифаа огцом нэмжээ. “Ohtuleht”, “Postimees” зэрэг сонины редакц 2022 оны сүүлээр даваа гарагт хэвлэгдэхгүй тухайгаа мэдэгдсэн бол “Aripaev” сонин цаасан хэлбэрээс татгалзаж бүрэн цахим болсон аж. “Delfi Meedia” концерний тэргүүн, сонины эзэн Арго Виркебау “Үнийн өсөлтийн уршиг дагаврыг тооцоолж арга хэмжээ авах цаг, боломж уг нь Засгийн газарт байсан. Гэвч тэд юу ч хийсэнгүй... Ингээд “Ohtuleht”, “Postimees”, “Eesti Paevaleht” зэрэг сонинуудын 650 мянга орчим захиалагч даваа гарагийг сонингүй өнгөрөөдөг боллоо” гэж хэлэв.
Сонирхуулахад, Финлянд улс ч гэсэн цаасан хэлбэрийн сониноо эрс бууруулжээ. Медиа холбооны гүйцэтгэх захирал Юкка Холмберг “Финлянд улс ойрын хугацаанд цаасан сонин гаргахаа болихоор төлөвлөсөн. Яагаад гэвэл, Орос улс модны нийлүүлэлтээ зогсоосон тул манайд цаасны хомсдол үүслээ” хэмээн ярьсан юм.
Финлянд, Эстон сонин гаргахаа багасгаж хэмнэж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна4 цаг 7 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл