“Нигер улсын Үндэсний телевизээр цэргийнхэн мэдэгдэл хийж Ерөнхийлөгч Мохамед Базумыг албан тушаалаас нь огцруулж бүх хилээ хаасан тухай мэдэгдлээ” гэж “Reuters” агентлаг дамжуулав. Тус улсын цэргийхэн “Орон даяар Комендантын цаг тогтоолоо. Бүх албан байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон” гэж мэдэгдэв. “Өглөө эрт Ерөнхийлөгчийн гвардийнхан бослого гаргасан. Тэд нийслэл хот дахь төрийн тэргүүний өргөөг бүсэлж Ерөнхийлөгч Базумыг хүчээр барьж саатууллаа. Босогчид одоо улсынхаа Телевиз, радиогийн удирдах газрыг эзлээд байна” хэмээн “Аль-Хадас” телевиз мэдээлжээ. Босогчид өмнө нь Нигер улсын Ерөнхийлөгч Базумд дарамт шахалт үзүүлж өөрөө огцрох өргөдөлд гарын үсэг зурахыг шаардахад тэрбээр татгалзжээ. Ерөнхийлөгчөө дэмжихээр ирсэн бөөн хүмүүсийн толгой дээгүүр босогчид буудаж хөөн тараав. Зарим мэдээнээс үзэхэд Нигер улсын арми энэ бослогыг дэмжээгүй, харин ч цэргийнхэнд Тулган шаардах бичиг хүргүүлжээ.
"Бослого гарах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Базум өөрийн генералаа халахыг хүссэнтэй холбоотой. Тэрбээр Ерөнхийлөгчийн гвардийн командлагч генерал Омар Тчианийг халах гэж байсан юм... Том мөргөлдөөн гарахаас сэргийлж гвардийнхан одоо армитай хэлэлцээр хийж байна” гэж “Jeune Afrique” дамжууллаа. Түүнчлэн “Франс Пресс” агентлаг мэдээлснээр Бениний Ерөнхийлөгч Патрис Талон зуучлахаар Нигери лүү нисчээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш мэдэгдэл хийж Нигер улсын засгийн эрхийг хүчээр булаан авах оролдлогыг шүүмжиллээ.
Нигер улсад төрийн эргэлт гарчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна4 цаг 13 мин
-
“Dubai Reefs” нээгдлээ2024-04-26
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо2024-04-26
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав2024-04-25
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2024-04-25
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна183 үзсэн
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!103 үзсэн
-
“Dubai Reefs” нээгдлээ85 үзсэн
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн0 сэтгэгдэл
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус0 сэтгэгдэл