АНУ-ын тэрбумтан, “SpaceX” болон “Tesla” корпорацийн ерөнхий захирал, "Twitter" нийгмийн сүлжээний эзэн Илон Маск Дэлхийн III дайн дэгдэхээс сэрэмжлүүлэв. “АНУ-ын эрх баригчдын явуулж буй бодлогоос болж хүн төрөлхтөн Дэлхийн II дайн руу явж байна. Манай улстөрийн бодлого уг нь Дэлхийн 3-р дайнаас сэргийлж бүс нутгийн зөрчлүүд дэлхийг хамрахаас сэргийлэх ёстой баймаар..... Манай соёл иргэншил орших, эс орших тухай яригдаж байна. Израиль ба ХАМАС-н зөрчил, мөн АНУ ба ОХУ-ын харилцаа хурцдах нь манай соёл иргэншлийг мөхөөж болзошгүй. Ерөнхийлөгч Байдены засаглал үнэндээ Орос, Ираныг Хятадтай эвсэл байгуулах руу түлхэж байна. Хэрэв тэгвэл энэ нь Америкт аймшигтай сүйрэл авч ирнэ. Орос гүрэн бол түүхий эд, нөөцөөр нэн баялаг, энэ нь Хятадын аж үйлдвэрлэлийн гайхамшигт потенциалтай нэгдэхээр аймшигтай хослол болж хувирах юм... Энэ 3-ын холбоо нь Өрнөдтэй харьцуулшгүй хүчирхэг. Өрнөдөд үнэндээ аж үйлдвэрлэлийн давуу хүчин чадал байхгүй. Ямар ч дайнд ялалт байгуулах гол үндэс суурь бол хүчирхэг эдийн засаг, ялангуяа аж үйлдвэрлэл... Нэг нь нөгөөгөөсөө тэнэг шийдвэрүүдийг Америкийн эрх баригчид ар араас нь гаргасаар л. Өрнөдийн орнууд одоо украинчуудын амь насыг утга учиргүй золиослохоо болих ёстой, Украинд энх тайвныг тогтоож Москватай хэвийн харилцаагаа сэргээх ёстой. Оросууд ба украинчуудад харилцан гомдол бий, гэвч тэд бол нэг гэр бүл. Харин Өрнөдөд бид өөрсдөө тэднийг өөрсдийн үр хүүхдүүдээ хөнөөж устга гэж түлхэж байна. Энэ бол буруу гэж би боддог. Америкийн хүчийг хэтрүүлж үнэлж болохгүй, Украины дайн дуусахыг хүлээх хэрэггүй. Орос –Украины дайныг удаашруулах нь АНУ-ын хувьд ч бас соёл иргэншилд ч эрсдэлтэй, энэ нь Дэлхийн 3-р дайн дэгдэх аюулыг нэмэгдүүлж байна” гэж Илон Маск мэдэгджээ.
Нэмж өгүүлэхэд, Америкийн бизнесмэн Дэвид Сакс мөн Украинд үзүүлж буй санхүүгийн тусламжийг эрс шүүмжилсэн. “Вашингтон 100 тэрбум гаруй долларыг Киевт өгч Оросын эсрэг сөрөг давшилт хий гэсэн, гэтэл бүтэлгүйтчихсэн. Харин одоо Колумб тойрог хэрэв 60 тэрбум долларыг нэмж Украинд өгвөл амжилтад хүрнэ гэжээ. Үүнд зөвхөн тэнэг хүн л итгэнэ” гэж “Х” нийгмийн сүлжээнд Сакс бичихэд Маск хариуд нь “Өө, тэнд тэнэгүүдээр дүүрчихсээн” гэж хариулжээ.
Харин Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн, бизнесмэн Вивек Рамасвами “Хэрэв бид Дэлхийн 3-р дайнд татагдаж орох юм бол Америк гүрэн мөхнө, оршин тогтнохоо болино” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Маск: АНУ-аас болж хүн төрөлхтөн Дэлхийн III дайн руу улам ойртсоор л
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ11 цаг 46 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв15 цаг 35 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна17 цаг 50 мин
-
Өнөөдөр 24 градус дулаан21 цаг 56 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллавУржигдар 19 цаг 24 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлааУржигдар 17 цаг 34 мин
-
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааУржигдар 16 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааУржигдар 16 цаг 25 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВУржигдар 16 цаг 23 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавУржигдар 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээУржигдар 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханУржигдар 08 цаг 16 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ2024-04-30
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна2024-04-30
-
УБ-т 19 градус дулаан2024-04-30
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ100 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ63 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна57 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан56 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл