ОХУ-ын Дагестаны Махачкала хотын нисэх онгоцны буудалд ням гарагийн орой Израилийн Тель-Авиваас ирсэн онгоц буух үеэр эмх замбараагүй дэгджээ. Дагестанчууд уг нв Палестин-Израилийн дайныг эсэргүүцсэн ажиллагаа зохион байгуулсан аж. Палестиныг дэмжин Израилийг эсэргүүцсэн энэ цуглааныг зарим нь ашиглаж үймээн самуун дэгдээхийг оролджээ. Зарим залуус хашааг давж нислэгийн зурвас болон онгоцны буудлын барилга руу нэвтэрчээ.
30 орчим хүн шархдаж бэртсэний дунд цагдаа нар ч байв.10 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн ба 2 хүний биеийн байдал нилээд хүнд байна. Үймээн самуунд 150 гаруй хүн идэвхтэй оролцсон, 72-ыг баривчилсан гэж цагдаагийнхан мэдээлэв. Израилиас ирсэн онгоцны зорчигчид нөхцөл байдал намдтал олон цаг онгоцондоо хүлээсэн аж. Эмх замбараагүй явдлаас болж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадад хийж байсан айлчлалаа тасалж яаралтай буцаж иржээ.
Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Махачкала хотын нисэх онгоцны буудалд үүссэн эмх замбараагүй явдлыг Өрнөдийн тусгай албад нийгмийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан, Украины газар нутаас. Мэдээж Украины тусгай албад ч үүнд оролцсон... Тэд ил тод, бүдүүлэг хөдөлж байна” гэжээ. Харин Дагестаны тэргүүн Сергей Меликов “Онгоцны буудалд үймээн дэгдээж баривчлагдсан хүмүүст эрүүгийн хэрэг нээж шалгаж байна. Тэд хуулийг бүдүүлгэр зөрчсөн, бүгд зохих хариуцлагаа хүлээх болно. Хэнд ч ямар ч өршөөл үзүүлэхгүй” гэж мэдэгдэв. Дагестаны муфтий Ахмад Абдулаев сүсэгтнүүдэд хандан “Өнөөдрийн ажиллагаанд оролцсон хүмүүс алдаа хийлээ. Энэ асуудлыг ийм замаар шийддэггүй юмаа. Асар их тэвчээр, тайван байдал хэрэгтэй байна” гэж уриалжээ.
Эмх замбараагүй байдлаас болж онгоцны буудалд учирсан гарз хохирлыг хэдэн сая рублиэр үнэлжээ. "Онгоцны буудлыг сэргээн засварлаж дууссан, одоо хэвийн ажиллаж байна" гэж ОХУ, Дагестаны албаны хүмүүс мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дагестанд үймээн самуун дэгджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ18 цаг 55 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ18 цаг 56 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэг22 цаг 7 мин
-
АНУ: Япон, Хятад 2 манайх шиг олон цагаачдыг хүлээн авах ёстойӨчигдөр 15 цаг 54 мин
-
Хятад: "Сибирийн хүч" хоолойн гол доогуурх хонгилыг барьж дууслааӨчигдөр 13 цаг 43 мин
-
“ 20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байнаӨчигдөр 13 цаг 37 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүӨчигдөр 07 цаг 56 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээУржигдар 18 цаг 15 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэвУржигдар 14 цаг 26 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байнаУржигдар 12 цаг 11 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанУржигдар 08 цаг 05 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ109 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ69 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан65 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна61 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл