Гаазын зурваст өрнөж буй Израиль ба Палестины дайнд Йемэн улс нэмэгдлээ. Йемэний хуситуудын “Ансар Алла” хэмээх босогчдын хөдөлгөөний төлөөлөгч, бригадын генерал Яхья ас-Сари 10 сарын 31-нд мэдэгдэл хийж Израильд дайн зарлаж 2-р фронт нээснээ албан ёсоор мэдэгдэв. “Бид шашны болон ёс суртахуун, хүмүүнлэгийн ба үндэсний хариуцлагаа ухамсарлаж Палестины ард түмэнд туслахаар шийдсэн” хэмээн Йемэний хуситуудын мэдэгдэлд дурджээ. Хуситууд энэ мэдэгдлийн дараа Израиль руу балластик болон далавчит пуужинг асар олноор харвасан, цохилт өгөхөд мөн дорнууд оролцов. “Израилийн булаан авсан газар нутаг дээрх Эйлат хотын цэгүүдэд бид цохилт өгсөн. Израилийн түрэмгийлэл зогсох хүртэл бид цаашид ч пуужин, дроноо ашиглан маш хүчтэй цохилт өгсөөр байх болно. Энэ бол дарлагдаж боолчлогдсон Палестин ахан дүүсээ дэмжсэн 3 дахь ажиллагаа. Палестин бол тэнхлэг, ийм учраас түүнийг хамгаалах ариун үүргийн хүрээнд Йемэнээс өгсүүлээд Саудын Араб гээд бүх улс орон одоо Палестиныг тойрон нэгдэж нягтрах ёстой” гэж бригадын генерал ас-Сари онцлон тэмдэглэжээ. Харин Йемэний бригадын генерал Бин Амер “Манайх энэ шийдвэрээ сайтар бодож тунгаан гаргасан, энэ бол Йемэний ард түмний хүсэл зоригийн тусгал. Манай пуужингууд үнэнлээ Америк, Израилийнхаас ч давуу. Йемэний цэргийнхэн бүх алхам үйлдлээ Эсэргүүцлийн хүчнийхэн болон Ирантай хэлэлцэж тохиролцдог, бас бүс нутаг дахь Ираныг дэмжигч цэрэгжүүлсэн бүлэглэлүүдтэй ч ярьж зохицсон” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Йемэн улс Израильд дайн зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ11 цаг 24 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ11 цаг 25 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэг14 цаг 36 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүӨчигдөр 07 цаг 56 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээУржигдар 18 цаг 15 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэвУржигдар 14 цаг 26 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байнаУржигдар 12 цаг 11 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанУржигдар 08 цаг 05 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ108 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ69 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан62 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна60 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл