Америк гүрний экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Клэй Трэвис ба Бак Секстоны шоу” нэвтрүүлэгт оролцож байхдаа сонирхолтой мэдэгдэл хийв. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо алдартай сэтгүүлч Такер Карлсоныг өөрийн Дэд ерөнхийлөгч болгоно гэжээ. “Такер надад таалагддаг, тэр бол эрүүл ухаантай хүн” гэж Трамп хэллээ. “Америк одоо бүрэн устахад ойрхон байна, бид Дэлхийн III дайнд түүхэнд байгаагүй хэмжээгээр маш их ойртжээ. Яагаад гэвэл манай орны удирдлага юу ч мэдэхгүй, ямар ч чадваргүй. Өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден тавцан дээрээс зүгээр буучихаж чадахгүй, 2 өгүүлбэр холбоод хэлж барахгүй хүн. Гэсэн хэрнээ цөмийн зэвсгийн хэлэлцээрийг чухам тэр л хариуцдаг” хэмээн тэрбээр шүүмжлэв. Трамп өмнө нь нэг бус удаа Ерөнхийлөгч Байденыг буруутгаж “Украин ба Израильтай тэр буруу харьцдаг, Байден бол дайныг өдөөгч солиот. Би байсан бол Палестин-Израилийн зөрчлийг ингэтэл хурцадмал байдалд хүргэхгүй байлаа” хэмээн хэлсэн.
Сонирхуулахад, америкчууд одоогийн байдлаар Трампыг өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденаас илүү дэмжиж байна. Ямартай ч “The New York Times” сониноос явуулсан асуулгаар санал хуваагддаг 5 мужид (Аризон, Жорж, Мичиган, Невад, Пенсильвани) Трамп хол илүү яваа аж. Тодруулбал, 4-10%.
Гэвч Трампын энэ амжилт зарим улстөрчдөд таалагдахгүй байна. Америкийн философч, улстөр судаач Фрэнсис Фукуяма “Хэрэв 2024 онд Трамп ялж Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ нь Европт сүйрэл болно. Яагаад гэвэл, Трамп бол Украинаас илүү Орост хайртай, тэгээд ч мань эр үнэндээ шинэ популист намуудын найз” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Трамп: Би Карлсоныг дэд ерөнхийлөгчөө болгоно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү3 цаг 20 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ17 цаг 1 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв20 цаг 50 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна23 цаг 5 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанӨчигдөр 08 цаг 05 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллавУржигдар 19 цаг 24 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлааУржигдар 17 цаг 34 мин
-
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааУржигдар 16 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааУржигдар 16 цаг 25 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВУржигдар 16 цаг 23 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавУржигдар 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээУржигдар 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханУржигдар 08 цаг 16 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ2024-04-30
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна2024-04-30
-
УБ-т 19 градус дулаан2024-04-30
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ102 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо100 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ64 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна58 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан57 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл