Украин улсын Дээд Рада буюу парламентын депутат, “Ард түмний зарц” намын Марьяна Безуглая “Өнөөдөр 5 минут тутамд нэг украин шархдах буюу амиа алдаж байна. Гэтэл Украины Жанжин штаб юу ч хийхгүй байна, бүх юм хэвэндээ” гэж шүүмжилжээ.
Украины амсч буй асар их гарз хохирлыг илтгэх бичлэгийг энгийн нэгэн украин бүсгүй авч нийгмийн сүлжээнд цацаж бөөн шуугиан тарилаа. Тэрбээр Харьков хотод сүүлд нээгдсэн оршуулгын 18 газрын нэгийг үзүүлжээ. Дайнд амь үрэгдсэн мянга мянган цэргийн шарилыг хараад бүсгүй “Эцэс төгсгөлгүй үргэлжилж байна. Та нар ямар цар хүрээтэйг өөрсдөө харцгаа. Би биеэ барьж дийлэхгүй нь ээ. Бид ямар “мова”-н төлөө зөрчилдөж байгаа юм бэ? Хөвгүүд маань амиа алдаж байхад хүмүүс зүгээр л дуугүй суугаад байгаа нь бүр аймшигтай. Асуудал “мова”-д биш ээ, харин өөрсдийнхөн маань биднээс хулгайлж идэж байгаад л асуудал байна” гэж хэллээ. Харин ОХУ-ын "Комсомольская правда" сонины цэргийн сурвалжлагч Александр Коц “Үнэхээр аймшиг аймшиг. Украинд ийм оршуулгын газар олон зуугаараа бий” гэжээ.
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Байдены захиргаа одоо л Илон Маскийн энхийн төлөвлөгөөг авч үзэхийг хүссэн тухай тус орны тэрбумтан Дэвид Сакс сая “Х” нийгмийн сүлжээнд бичжээ. Үүний хариуд тэрбумтан Илон Маск “Украины дайныг зохицуулах тухай миний төлөвлөгөөг хэрэв 2022 онд хүлээн авч хэрэгжүүлсэн бол Украины олон хүн амьд үлдэх байсан даа” гэж хариуллаа. Тухайн үед Украины тэргүүн Зеленский манай гарагийн тэргүүн баян Илон Маскийг “Оросын талд орлоо” гэж эрс шүүмжилж байсансан.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 12 сард мэдэгдэл хийхдээ “2022 оны 2 сараас хойш амь үрэгдсэн, шархадсан украин цэрэг офицерын тоо 383 мянга давсан” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Украин: 5 минут тутамд 1 украин шархдах буюу амиа алдаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭУржигдар 21 цаг 46 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВУржигдар 21 цаг 45 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэгУржигдар 18 цаг 34 мин
-
АНУ: Япон, Хятад 2 манайх шиг олон цагаачдыг хүлээн авах ёстойУржигдар 15 цаг 54 мин
-
Хятад: "Сибирийн хүч" хоолойн гол доогуурх хонгилыг барьж дууслааУржигдар 13 цаг 43 мин
-
“ 20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг УИХ-д өргөн барьж байнаУржигдар 13 цаг 37 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүУржигдар 07 цаг 56 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ114 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ70 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан67 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна63 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл