Умард Солонгос улс саяхан тив алгасах пуужингаа туршсаны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл (АЗ) шуурхай хурал зарласан билээ. "Гэтэл энэ хурал дээр Орос, Америк 2 харилцан маргаж мэтгэлцэн эрэгчин эмэгчнээ үзэлцлээ” гэж Хятадын сэтгүүлчид мэдээлэв.
Эхлээд Умард Солонгосын албан төлөөлөгч Ким Сон мэдэгдэл хийж “Манай энэ пуужин бол АНУ ба түүний холбоотнуудын зүгээс учирч буй аюулд өгсөн хариу сэрэмжлүүлэг юм” гэж тайлбарлав.
Харин энэ мэдэгдэл АНУ-ын төлөөлөгч Роберт Вудад огт таалагдсангүй, шууд л Умардын төлөөлөгчийг дарамталж гарчээ. Мань эр “Пхеньян бас 12 сард пуужин хөөргөсөн. Ер нь танай өмнөх бүх пуужин хөөргөлтийг чинь АНУ болон Өрнөдийнхөн бид эрс буруушааж байна. АЗ одоо үүнийг дуугүй өнгөрөөх юм бол Умардад буруу сигнал өгчихнө. Иймээс дэлхийн бусад орон ч гэсэн биднийг дэмжинэ гэж найдаж байгаа” хэмээн цаас харан уншлаа.
Манай гарагийн улс орнуудаас нэг нь ч Америк гүрнийг сөрөн Умард Солонгосын талд орох магадлал байхгүй мэт санагдаж байв.
Гэнэт НҮБ дэх Оросын суурин төлөөлөгчийн орлогч Анна Евстигнеева үг хэлэх зөвшөөрөл хүсчээ. “Умард Солонгосыг дангаар нь буруутгаж шүүмжлэх нь буруу алхам. Америк өөрөө тус бүс нутагт өөрийн цэргийн машинаа өргөн цар хүрээтэй ажиллуулж байгаа” хэмээн ОХУ-ын Анна Евстигнеева мэдэгдлээ. АНУ мэдээж үүнийг дуугүй өнгөрөөсөнгүй. ОХУ ч бас хариу баримт нотолгоо дурдаж америкчуудын хэлсэн бүхнийг “бут ниргэжээ”.
2 том гүрний энэ хэрүүл маргаан хятадуудад гүн сэтгэгдэл төрүүллээ. “Оросын энэ үйлдэл ёстой гэнэтийн байлаа. Москва ийнхүү Умард Солонгосыг өмөөрч тэдний талд орж буйгаа батлав. Энэ нь Солонгосын хойг дахь хүчний харилцааг эрс өөрчлөх нь зайлшгүй” хэмээн Хятад онцлон тэмдэглэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Умардыг Орос өмөөрөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм5 цаг 6 мин
-
Ихэнх нутгаар дулаарна8 цаг 25 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв182 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ117 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ74 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан69 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан56 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл