"Нигер улсын Цэргийн хунт 3 сарын 16-нд АНУ-тай байгуулсан цэргийн хэлэлцээрээ цуцалж хүчингүй болголоо... Энд байрласан Америкийн цэргийн бааз цаашид яах нь тун эргэлзээтэй болжээ" хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. 2023 оны сүүлийн үеийн мэдээгээр Нигер улсад АНУ-ын 1,1 мянган цэрэг байрлаж байгаа ажээ.
“Америкийн цэргийнхэн манай нутаг дэвсгэр дээр байрлах зөвшөөрлийг Цэргийн Засгийн газрын эрх баригчид цуцаллаа. Энэ шийдвэр шууд хэрэгжиж эхэлсэн... Вашингтон өөрөө дипломат ёс зүйг зөрчсөн. Ямар төлөөлөгчид хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэзээ ирэх тухай, мөн ямар асуудал авч хэлэлцэх тухай бидэнд огт мэдээлээгүй” гэж Нигер улсын Засгийн газрын албан төлөөлөгч Амад Абдраман мэдэгдлээ.
Нигер улс энэ шийдвэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах, Африкийн асуудал хариуцсан Молли Фи болон АНУ-ын Зэвсэгт хүчний Африкийн командлалын тэргүүн, генерал Майкл Лэнгли нар төлөөлөгчид айлчилсны дараа гаргажээ. Талууд энэ үеэр Нигер улсад цэргийнхэн төрийн эрх мэдлийг авсан тухай, 2 орны цэргийн хамтын ажиллагааны тухай авч хэлэлцсэн аж.
Пентагон энэ талаар мэдэгдэл хийхдээ “Нигер улс манайхтай цэргийн харилцаагаа цуцлах тухай шийдвэрийг нийгмийн сүлжээнээс олж мэдсэн. Бид дээд түвшинд хамтарч ил тод ярилцсаны дараа тэд шийдвэрээ гаргалаа” гэжээ.
Нигер улс АНУ-ыг хөөв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА3 цаг 7 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ7 цаг 34 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм14 цаг 56 мин
-
Ихэнх нутгаар дулаарна18 цаг 15 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв185 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ75 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан70 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан57 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ46 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан45 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл