“Өмнөд Солонгосын эрх баригчид сүүлийн 6 жил тасалдсан Пуужингийн довтолгооноос хамгаалах иргэний хамгаалалтын сургалт, сургуулилтаа сэргээж, цаашид хүн амын дунд тогтмол явуулахаар шийдлээ. Үндэсний хэмжээний ийм сургалтыг явуулах болсон нь Умард Солонгосын зүгээс өдөөн хатгалга, аюул түгшүүр улам бүр нэмэгдэж буйтай холбоотой” хэмээн “Arirang” мэдээлэв. Лхагва гарагт болсон Цэргийн нэгдсэн комиссын хуралдааныг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч Юн Сок Ёль биечлэн удирджээ. Хуралдаанд тус орны Зэвсэгт хүчин, Цагдаагийн ерөнхий газар, Эргийн харуулын газар, иргэний яамд газрууд, Үндэсний тагнуулын албаны дарга нар гээд 160 өндөр албан тушаалтан оролцжээ..
Ерөнхийлөгч Юн Сок Ель “Манай хамгаалалтын цогц арга хэмжээнд ямар нэг алдаа дутагдал байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Онц байдалд бэлдэх Засгийн газрын системийг сайжруулах ёстой....Умардын кибер халдлагаас хамгаалах аргыг боловсруулахыг... зохих байгууллагуудад даалгаж байна.... Цэргийн нэгдсэн комиссыг хурлыг сүүлийн 7 жилд анх удаа Ерөнхийлөгч би удирдаж явууллаа. Би цаашид ч биечлэн зохион байгуулах болно” хэмээжээ.
Нийт иргэдээ хамруулсан иргэний хамгаалалтын сургалт, сургуулилтыг 2023 оны 5-р сараас явуулах аж. Энэ үеэр нийтийн тээврийн хөдөлгөөнийг зогсоож нүүлгэн шилжүүлэлт зэргийг бэлдэнэ. Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам өөрөө иргэний хамгаалалтын сургалтыг удирдаж явуулна, түүнээс гадна мужуудын захиргаа тус тусдаа өөрийн сургалтыг явуулах юм байна.
Түүнчлэн Умард Солонгос халдан довтолсон тохиолдолд хүн амд мэдээлэх системийг ажиллуулах (гар утас руу мессеж илгээх гэх мэт.), олон нийтийн байгууллагуудын болон худалдааны төвүүдийн барилга байшинд, мөн орон сууцны байруудад нүүлгэн шилжүүлэлтийн цэгүүдийг байгуулах төлөвлөгөө зэрэг олон асуудлыг Өмнөдийн эрх баригчид, Батлан хамгаалах яам болон цэргийнхэн авч хэлэлцжээ.
Сөүл: Умардын аюулын улмаас бид иргэний хамгаалалтын сургуулилтаа сэргээлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ5 цаг 44 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв9 цаг 33 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна11 цаг 48 мин
-
Өнөөдөр 24 градус дулаан15 цаг 54 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллавӨчигдөр 19 цаг 24 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлааӨчигдөр 17 цаг 34 мин
-
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааӨчигдөр 16 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааӨчигдөр 16 цаг 25 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВӨчигдөр 16 цаг 23 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавӨчигдөр 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээӨчигдөр 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханӨчигдөр 08 цаг 16 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ100 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ62 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна57 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан55 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл