Арабын Нэгдсэн Эмир улсын Дубай дэлхийд анх удаа өвөрмөц рейтинг санаачлав, түүний тусламжтай төрийн албан байгууллагуудыг ирээдүйд хэр бэлтгэлтэй байгааг үнэлэх юм байна. Өөрөөр хэлбэл, энэ бол төр засгийн байгууллагууд маргаашийн өдөрт бэлэн эсэх, том том зорилтыг хэрэгжүүлж чадах эсэх, ирээдүйн үйл явдлуудыг даван туулж чадах эсэхийг тодорхойлох хэмжүүр. Дубайн хунтайж, шейх Хамдан бен Мухаммед Аль Мактум Дэлхийн Засгийн газруудын дээд хэмжээний уулзалт дээр шинэ рейтингийн тухай зарлажээ. “Манай энэ рейтинг даяаршсан загвар болж магадгүй, бусад улсын Засгийн газар үүнийг ашиглан тус тусын хөгжлийн стратегийг боловсруулдаг болно гэж найдаж байна. Хамгийн гол нь энэ хэмжүүр нь Дубайг ард иргэдийн сайн сайн амьдрал, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж асар том зорилтуудад хүрэх чадвартай, боломжийг ашигладаг хот болоход туслах юм... Дубайн Засгийн газрын эко систем бол тасралтгүй үргэлжлэх инноваци, урьдчилсан төлөвлөлт, ирээдүйн трэндүүдийн таамаглалд цогц байдлаар хандах зэрэгт суурилсан.... ба төрийн үйлчилгээг бүсийн болон даяаршсан түвшинд амжилттай сайн үзүүлэхэд оршдог” хэмээн Дубайн хунтайж Хамдан Аль Мактум ярилаа.
Шинэ рейтингийг 5 гол салбарт 66 үзүүлэлтээр гаргаж тооцно. Дэлхийн алдартай бие даасан шинжээчид 2 жил тутам энэ шинэ рейтингийн үр дүнг дүгнэж олны хүртээл болгох аж. "Ирээдүйн Дубай" болон Засгийн газрын мэргэжил дээшлүүлэх Хөтөлбөр хамтарч шинэ рейтингийг боловсруулсан бөгөөд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдлэг мэдээллийн солилцоог тодорхойлж төр засгийн үйлчилгээ, ажлын үр өгөөжийг эрс нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Төрийн байгууллага ирээдүйд бэлэн эсэхийг үнэлэх рейтингийг Дубай санаачлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ2 цаг 33 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм9 цаг 55 мин
-
Ихэнх нутгаар дулаарна13 цаг 14 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв184 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ75 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан70 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан57 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ46 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан45 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл