Германы Гамбург хот дахь “Иеговын гэрчүүд” сүмийн ойролцоо олон хүнийг буудсан хэрэг гарчээ. Энэ байгууллагыг дэлхийн зарим оронд экстремист гэж үзээд хориглодог, тиймээс хэргийг шашны хэт даврагч үзэлтэн үйлдэж бөөн хүний аминд хүрсэн байж магадгүй гэж зарим ХМХ мэдээлэв. "Энэ бол ямар ч учир утгагүй цус асгарсан хэрэг. Нөхцөл байдлыг тодруулж байна” хэмээн “Hamburger Morgenpost” сонин бичжээ. Сүүлийн мэдээгээр 6 хүн амиа алдаж 24 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсээс 7 хүний бие маш хүнд байгаа аж. “21 цагийн үед (орон нутгийн) Альстердорф дүүрэгт буудалцаан болж олон хүний аминд хүрчээ... Барилгын дээд давхраас гэмт хэрэгтэн байж болзошгүй этгээдийн хүүр олдсон.... Цагдаа нар 1 ч удаа буудаагүй” гэж цагдаагийн газар мэдээлжээ. Харин "Wetterauer Zeitung" гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтаасан гэж дамжуулав. Одоогоор гэмт хэргийг хэн гэгч этгээд үйлдсэнийг, мөн шалтгааныг тодруулаагүй байна. Хэрэгтэн ганцаараа байгаагүй гэж зарим ХМХ бичжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хэргийн газар дээр ажиллаж байна. Германы канцлер Олаф Шольц “Иеговын гэрчүүд нийгэмлэгийн хэдэн гишүүн өнгөрсөн шөнө харгис хүчирхийллийн золиос боллоо. Бууны суманд өртөж амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ10 цаг 10 мин
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ10 цаг 11 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэг13 цаг 22 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үүӨчигдөр 07 цаг 56 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээУржигдар 18 цаг 15 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэвУржигдар 14 цаг 26 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байнаУржигдар 12 цаг 11 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанУржигдар 08 цаг 05 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ107 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ68 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан62 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна60 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан52 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл