Белорусс улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко өнөөдөр буюу 3 сарын 9-нд “Эрүүгийн хариуцлагын тухай хуулинд өөрчлөх оруулах тухай” хуулинд гарын үсэг зуржээ. Эх орноосоо урвасан түшмэд, төрийн албан хаагчид болон цэргийнхэнд ногдуулах шийтгэлийг чангатгаж бүр цаазын ял ногдуулах тухай уг хуулинд заасан байна. Өмнө нь эх орноос урвасан тохиолдолд 7-15 жил, харин түшмэд ба цэргийнхнийг 10-20 жил хорьж байжээ. Түүнчлэн төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэх (төр засгийн эрхийг булаах хуйвалдаан, урвалт, тагнуул), терроризмыг сурталчлах, Белоруссын Зэвсэгт хүчин болон цэргийнхний нэр хүндийг гутаах ба гүтгэх, тагнуул хийх, улсын нууцыг задруулах зэрэг зүйл ангийн ялыг нэмжээ. Эдгээр зүйл ангиар өмнө нь сэжигтнийг 3 хоног баривчилж байсан бол 10 хоног болгож сунгасан. Мөн зарим хэрэгт нэмэлт шийтгэл ногдуулж 50 мянга хүртэл суурь хэмжээгээр торгох аж. Энэ жил суурь хэмжээг 37 белорусс рублиэр тогтоосон, тиймээс торгууль 732,4 мянган белорусс рублиэс 1,85 сая хүртэл болж нэмэгдсэн.
Белорусс бол цаазын ялтай Европ тивийн цорын ганц орон, мөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас ганцаараа цаазын ялаа хадгалж үлдсэн аж. Гэхдээ эмэгтэйчүүд болон 18-аас доош насны хүүхэд, 65-аас дээш насны эрчүүдэд цаазын ял ногдуулдаггүй.
Урвасан түшмэдийг цаазлах хуулийг Белорус батлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА1 цаг 52 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ6 цаг 19 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм13 цаг 41 мин
-
Ихэнх нутгаар дулаарна17 цаг 0 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв185 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ75 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан70 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан57 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ46 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан45 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл