АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Манай хориг арга хэмжээнээс болж бусад улс орон харилцан тооцоондоо доллар биш өөр валют, санхүүгийн хэрэгсэл ашиглахаар хайх нь нэмэгдсэн, энэ баримтыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар ихэнх орны хувьд доллар ашиглахаас өөр гарц байхгүй” хэмээн мэдэгдэв. Долларыг дэлхийн нөөц валют хэвээр хадгалах зорилгоор АНУ-ын Конгресс сонсгол явуулжээ. Зэр зэвсэглэлийг хянах асуудлаар Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч явсан Маршалл Биллингсли сая Конгресст илтгэл тавихдаа “Хятад бол хамгийн гол аюул, чухам энэ улс л дэлхийд ноёрхож буй долларын байр сууринд заналхийлж байна.... Орос болон Хятад, Бразил улсууд өнөөдөр дэлхийн нөөц валют болох долларын үүрэг ролийг үгүй хийж олон улсын аюулгүй байдлын бүтцийг сүйрүүлэхийг эрмэлздэг. Эцсийн бүлэгт тэд үүнийгээ чөлөөт ертөнцийн манлайлагч АНУ-ыг байр сууриас нь буулгах арга гэж харж байгаа.... Тэр тусмаа Хятад маш ноцтой аюултай. Бээжин өөрийн эдийн засгийг хоригоос хамгаалахын тулд идэвхтэй арга хэмжээ авч байна, тэд Оросын эсрэг авсан хориг хязгаарлалтаас сургамж авсан. Иймээс одоо Хятад улс алтны нөөцөө нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ хятадаад өнгөрсөн жил АНУ-ын төийн облигацид оруулсан хөрөнгөө багасгалаа... Өрнөдийн өр болон Хятад дахь активууд нийлээд 5,8 триллион доллар болсон. Гэтэл Хятадын олон улс дахь активууд ердөө 3,4 триллион доллар. Энэ бол Өрнөдийн хоригийн бай болох магадлалтай мөнгө. Өөрөөр хэлбэл, Хятад яг бидэн шиг хүчтэй цохилтоор хариулж чадна.... ” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ-ын хоригоос болж доллараар наймаалцах нь багасчээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ37 мин
-
Шойгу: Хоногт Украины 1000 хүртэл цэрэг амь үрэгддэг3 цаг 48 мин
-
Хуурайшилттай тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү14 цаг 26 мин
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээӨчигдөр 18 цаг 15 мин
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэвӨчигдөр 14 цаг 26 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байнаӨчигдөр 12 цаг 11 мин
-
Өнөөдөр 24 градус дулаанӨчигдөр 08 цаг 05 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллавУржигдар 19 цаг 24 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлааУржигдар 17 цаг 34 мин
-
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааУржигдар 16 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааУржигдар 16 цаг 25 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВУржигдар 16 цаг 23 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавУржигдар 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээУржигдар 10 цаг 04 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ107 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ65 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан62 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна59 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл