Супер модель, 75 настай Мэй Маск төрсөн хүүгээ зодоон хийхийг хориглов. Түүний хүү бол “SpaceX”, “Tesla” корпорацийн ерөнхий захирал, "Twitter" нийгмийн сүлжээний эзэн Илон Маск билээ. Тэрбээр өмнө нь Америкийн “Meta” корпорацийн (Нүүрном) ерөнхий захирал Марк Цукербергийг тулаанд дуудсан билээ. Шалтгаан нь Твиттерийн өрсөлдөгч “Threads” төсөл (Project 92). Цукерберг шууд л түүний саналыг хүлээн авч дүрэмгүй тулааныг хэзээ, хаана хийхийг хэлчих гэжээ.
Илоны ээж Мэй Маск “Би үнэн хэрэгтээ энэ тулааныг цуцалж байна, гэхдээ тэдэнд энэ тухай хэлээгүй байгаа. Би тэдэнд үг хэлээр тулалдахыг санал болгож байна. Сандал дээр бие биеэс 4 фут (1,2м) зайтай суугаад. Хамгийн их инээлгэсэн нь ялна” хэмээжээ. Илоны ээжийн энэ твит интернэтэд бөөн шуугиан тарилаа. Зарим нь "Ээж хэлсэн бол гүйцээ, тулаан болохгүй", "Ээжийнхээ үгэнд ор", "2 тэрбумтны ээжүүд хоорондоо үзэлцэг", "Гигантуудын тулаан... гэхдээ хариад хоёулаа ээжээсээ банга хүртэнээ" гм сэтгэгдлээ бичжээ. Дашрамд дурдахад, Марк Цукербергийн ээж Карен сэтгэцийн эмч.
"IT-магнатууд Лас-Вегас хотын тайзнаа хүчээ үзнэ. "UFC" стилиэр. Тэмцээнийг Жо Роган шүүнэ.... Эндрю Тейт тулаанд бэлэхэд тусалъя гэж Илонд санал болгожээ" хэмээн зарим ХМХ мэдээлж байна.
Сонирхуулахад, Харин “UFC”-н ерөнхийлөгч Дана Уайт мөн энэ талаар мэдэгдэл хийсэн. “Би өчигдөр Марк, Илон хоёртой ярилцлаа. Тэд жинхэнээсээ тулалдахад бэлэн. Тэдний тулааныг сая сая хүн үзэж түүхэнд үлдэх нь гарцаагүй. Олон зуун сая доллар цугларах байх... Мэдээж энэ мөнгийг буяны үйлст хандивлах биз. Цукерберг бол жиу-житсугаар хичээллэдэг, харин Маск тулааны урлагийн туршлагатай бөгөөд Өмнөд Африкт амьдарч байхдаа асар олон тулаанд орсон хүн... Тэрбумтнуудын тулааныг онлайнаар үзвэл 100 доллар” хэмээн Дана Уайт мэдэгдлээ. Гэхдээ мань эр энэ тулааныг танхимд очиж үзэхэд ямар үнэтэйг хэлсэнгүй.
Хэн ялах бол?
#МЦогзолмаа орчуулав.
UFC: Тэрбумтнуудын тулаан түүхэнд мөнхөрнө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв4 цаг 15 мин
-
AC: Байден, Зеленский 2 мөнхийн дайныг хүсч байна6 цаг 30 мин
-
Өнөөдөр 24 градус дулаан10 цаг 36 мин
-
УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга “ЭТТ” ХК-ийн уурхайд ажиллав23 цаг 17 мин
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлааӨчигдөр 17 цаг 34 мин
-
Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллааӨчигдөр 16 цаг 29 мин
-
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг баталлааӨчигдөр 16 цаг 25 мин
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВӨчигдөр 16 цаг 23 мин
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлавӨчигдөр 14 цаг 18 мин
-
Ковидын вакцинаас болж тромбоз үүсдэгийг "AstraZeneca" хүлээн зөвшөөрчээӨчигдөр 10 цаг 04 мин
-
Ихэнх нутгаар дулааханӨчигдөр 08 цаг 16 мин
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаанаУржигдар 19 цаг 02 мин
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээУржигдар 15 цаг 38 мин
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй туснаУржигдар 09 цаг 45 мин
-
УБ-т 19 градус дулаанУржигдар 07 цаг 54 мин
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ2024-04-29
-
“Dubai Reefs” нээгдлээ98 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаарна56 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ55 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан54 үзсэн
-
Килиан Мбаппе хувийн рекорд тогтоолоо0 сэтгэгдэл
-
“Dubai Reefs” нээгдлээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл