Франц даяар эмх замбараагүй байдал үүсч баривчлагдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. “Үймээн самуун дэгдсэн цагаас хойш буюу 6 сарын 27-ноос тоолбол Франц улс даяар 3486 хүнийг цагдаа, жандарм баривчилжээ. Тэдний 1244 нь насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүд гэж Дотоод хэргийн яам мэдэгдлээ” гэж “BFMTV” мэдээлжээ.
Францын хойд хэсэгт орших Лилль, Денан, Круа, Рубе зэрэг 10 хотын захиргаа эмх замбараагүй байдлыг намжаахын тулд Комендантын цаг тогтоожээ. Хөл хорио орон нутгийн цагаар 20 эсвэл 21 цагт эхэлж байна. Түүнчлэн Парисын дагуул зарим хотод ч бас Комендантын цаг зарлажээ.
“Эсэргүүцлийн ажиллагаа, эмх замбараагүй байдал 6 дахь шөнөөс намжиж эхэлсэн. Гэхдээ хэт барууны бүлэглэлүүд болох “Les Remparts”, “Alvarium”-нхан гудамжинд гарч эхэллээ. “Бид гэртээ байна”, “Франц зөвхөн францчуудад” гэх зэрэг уриа лоозон хашгирсан хэт барууны үзэлтнууд шууд л жагсагчидтай сөргөлдөж зодоон цохион хийж байна. Тэдний дайн мөн интернэтэд ч үргэлжилж үгэн тулаан газар авчээ”, “Самуун дэгдээгчид дэлгүүр хоршооноос өгсүүлээд олон банк тонож авах юмаа авч ханасан, зарим нь баривчлагдсан. Иймээс л эсэргүүцлийн хөдөлгөөн намжих шинжтэй боллоо”, “Цагдаагийн байгууллагуудын Үйлдвэрчний эвлэл эдгээр дээрэмчид тонуулчдын эсрэг яаралтай хууль батлахыг Ерөнхийлөгч Макроноос шаардав” хэмээн орон нутгийн ХМХ мэдээллээ.
Сонирхуулахад, амиа алдсан 17 настай Нахель Мерзукийн гэр бүлд францчууд 150 мянган долларын хандив өргөжээ. Харин түүнийг хөнөөсөн цагдаа Флориан.М-нгэр бүлийг дэмжихэд зориулан “GoFundMe” сайт мөн мөнгө цуглуулж байгаа, энд одоогоор 900 мянган евро цуглараад байна.
#МЦогзолмаа орчуулав.
Францад үймээн самууны үеэр 1244 хүүхдийг баривчилжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ихэнх нутгаар дулаарна48 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ2024-05-01
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав2024-05-01
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв182 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ116 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ74 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан69 үзсэн
-
УБ-т 19 градус дулаан56 үзсэн
-
TVL: Европ бол АНУ-ын 51 дэх муж болжээ0 сэтгэгдэл
-
УБ-т 19 градус дулаан0 сэтгэгдэл
-
NATO: ОХУ-ын ялалт манай эвсэлд үнэтэй тусна0 сэтгэгдэл
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл