“Ираны түшмэл Алиреза Акбарийг авлига авч, эх орноосоо урваж тагнуул хийсэн хэргээр цаазаллаа” хэмээн тус орны “Mizan” агентлаг 2023 оны 1 сарын 15-нд мэдээллээ. Алиреза Акбарийг “МИ 6” хэмээх Английн тагнуулын агентлагийн тагнуул гэж буруутган дүүжлэн хороожээ. Алиреза Акбари нэг хэсэг хувийн төв байгуулж ажиллаж байгаад 2019 оноос хойш олны өмнө үзэгдэхээ больжээ. Түүнийг энэ үеэс баривчлагдсан гэж тоймчид үздэг. Тэрээр өмнө нь Ираны Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан, бас Английн иргэншилтэй юм байна. Тиймээс Иран улс гадаадын иргэнийг цаазалсан болж таарав. Энэ талаар Английн Ерөнхий сайд Риши Сунак “Би энэ цаазын тухай сонсоод цочирдсон. Өөрийн ард түмний хүний эрхийг хүндэлдэггүй зэрлэг, бүдүүлэг дэглэм үнэхээр зүрх сэтгэлгүй, аймхай алхам үйлдлээ. Би Алирезагийн анд нөхөд, гэр бүлтэй үүрд цуг” хэмээн мэдэгджээ.
Алиреза Акбари түүнчлэн Ираны Аюулгүйн албаны өндөр албан тушаалтан Али Шамханитай их ойр нэгэн байв, иймээс түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөн дээр дөрөөлж Аюулгүйн албаны дарга болох гэж тэмцэлдэж цаазлуулсан гэсэн таамаглал ч бий.
Иран өмнө нь 4 хүнийг эсэргүцлийн хөдөлгөөнтэй холбоотой хэргээр цаазалсан. Ираны эрх баригчид “Манай оронд сүүлийн хэдэн сарын турш гарсаар буй эмх замбараагүй явдал, эсэргүүцлийн хөдөлгөөнийг гадаадын орнууд зохион байгуулж өдөөн хатгаж байна” хэмээн мэдэгдэж байгаа. Иран даяар өрнөж буй эмх замбараагүй байдал мөд зогсох шинжгүй, одоогоор дор хаяж 520 хүн амь үрэгдэж 19,3 мянган хүн баривчлагдсан тухай гадаадын ХМХ мэдээлсэн, гэвч Ираны эрх баригчид энэ талаар ямар ч мэдээлэл өгдөггүй.
Иран авлигач, тагнуулч түшмэлээ цаазлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
29 градус дулаан3 цаг 5 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭ11 цаг 59 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА12 цаг 1 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ16 цаг 28 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юм23 цаг 50 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Өнөөдөр 24 градус дулаан2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв201 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав186 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ78 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан75 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ48 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан46 үзсэн
-
Алдартай рэперт цаазын ял ногдуулжээ0 сэтгэгдэл
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл