“Хятад улс өөрийн цөмийн хүчин чадлын нөөцийг бидний бодож байснаас ч асар хурдан нэмж байна. 2035 он гэхэд Хятадын цөмийн цэнэгт хошууны тоо 1500-д хүрнэ гэж бид өмнө нь тооцоолсон. Ноднин Хятад 400 орчим цөмийн цэнэгт хошуутай байсан, гэтэл одоо 500 давжээ. Иймээс 2030 он гэхэд тэдний цөмийн цэнэгт хошуу 1000 гаруй болох байх. Хятад өнөөдөр хуурай замын болон тэнгисийн, агаарын цөмийн хүчээ хөгжүүлж байна, энд тив алгасах хүчин чадалтай балластик пуужингууд багтсан. Үүний зэрэгцээ хятадууд өөрсдийн тив алгасах балластик пуужингуудад зориулж цөмийн бус цэнэг хошуу үйлдвэрлэж байгаа, энэ нь АНУ-д, түүнчлэн Аляск ба Хавайд ч аюул учруулах чадвартай... Бээжин одоо Тайваний удирдлага болон хөрш орнуудад үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлж байна. Хятадууд бүр олон улсын агаарын орон зайд АНУ-ын цэргийнхэнд хандан улам түрэмгий авир гаргах болжээ. Хятадын цэргийн нисэх хүчин 180 гаруй удаа огцом маневр хийсэн” гэж АНУ-ын Пентагоны сүүлийн илтгэлд дурджээ.
Энд онцлоход, АНУ өөрөө 3750 цөмийн цэнэгт хошуутай.
Хятад гүрний Гадаад харилцааны яам АНУ-ын дээрх илтгэлд шуурхай хариу өгчээ. “Хятадын цэргийн хүчин чадлын талаарх Пентагоны илтгэл өмнөх бусад баримт бичгийн адил ямар ч үнэн баримт нотолгоог агуулсангүй, тэр бүү хэл манай зүгээс цөмийн аюул нүүрлэж буй мэт буруу төсөөллийг түгээж байна. Дэлхийн нэг ч орон Хятадын зүгээс цөмийн зэвсгийн аюулыг мэдрэхгүй байгаа.... Гэхдээ хэрэв цөмийн зэвсгийг манай эсрэг хэрэглэх буюу түүгээр Бээжинг сүрдүүлбэл өөр хэрэг. АНУ одоо хүйтэн дайны үзэл санаа, ноёрхлын логикоосоо салах цаг болжээ” гэж Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мао Нин мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Пентагон: Хятад цөмийн хүчин чадлаа асар хурдан нэмэгдүүлж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов1 цаг 11 мин
-
29 градус дулаан11 цаг 6 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА20 цаг 2 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээӨчигдөр 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноӨчигдөр 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмӨчигдөр 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв202 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав187 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан75 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ49 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан47 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл