Америк маш нууц 100 гаруй баримт бичгээ алдсан тухай дэлхийн ХМХ шуугиж байна. "Эдгээр баримт шинэхэн буюу 3 сарын эхэн үеийнх", "Орос-Украины дайн 2023 онд дуусахгүй, цаашид үргэлжилнэ гэж Пентагон үзжээ", "Киев хэдий давшилтад бэлдэж байгаа гэж зарласан, гэтэл бодит байдал дээр асар их алдагдал хүлээж хамаг хүчээ шавхсан тухай байлдааны талбарт буй хээрийн командирууд ярилаа", “Украин-Оросын дайны 4 хувилбарыг Америк тооцоолжээ”, “Орос, Украины Ерөнхийлөгчид амь үрэгдэх, Оросын цэргийн дээд удирдлагыг зайлуулах, Украин өөрөө Кремльд цохилт өгөх... зэрэг нь дайны явцыг өөрчилнө. Кремль энэ цохилтын дараа бүх нийтийн цэрэг дайчилгаа зарлаж тактикийн зориулалттай цөмийн зэвсгээ ашиглана эсвэл хэлэлцээр хиййж эхэлнэ” гэж "Reuters", "The New York Times" зэрэг АНУ-ын нэр нөлөөтэй олон ХМХ бичжээ. Харин Цагаан ордон нууц баримтууд яаж, ямар замаар нийгмийн сүлжээнд алдагдсан тухай ярихыг хүсээгүй төдийгүй жинхэнэ биш гэж мэдэгдсэн.
“Украины Зэвсэгт хүчний амссан бодит гарз хохирлын тухай Пентагоны нууц файлаас бид олж мэдсэн. АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор дайн эхэлснээс хойш амиа алдсан, шархадсан украин цэргүүдийн тоо 124-131 мянга хүрсэн тухай алдагдсан нууц баримтад дурджээ. Гэтэл энэ тоо нь Киевийн эрх баригчдын мэдээлснээс 5 дахин их байгааг анхааралдаа авна уу” хэмээн “Fox News” телевизийн сэтгүүлч Лукас Томлинсон мэдэгдлээ. Англид суугаа Украины Элчин сайд Вадим Пристайко өнгөрсөн ням гарагт “Манай Зэвсэгт хүчний алдагдал аймшигтай” гэсэн. Үүнийг оросууд баталж байна. Ганц жишээ: Зөвхөн Артемовск хотын төлөөх байлдаанд Украины 15-20 мянган цэрэг амиа алдсан гэж Донецк мужийн тэргүүний зөвлөх Ян Гагин мэдэгдэв.
Украин -Оросын дайн эхлэхээс өмнө Украины Зэвсэгт хүчин 430 мянган цэрэгтэй байжээ. Харин Украины түшмэд 2022 оны 12 сард мэдэгдэл хийхдээ "Энэ бүх хугацааны турш бид 950 мянган хүнийг цэрэгт татсан. Одоо 1 сая орчим цэрэг манай ЗХ-д алба хааж байгаа” хэмээжээ.
"ОХУ-ын Батлан хамгаалах яам өдөр бүр Цэргийн тусгай ажиллагааны тухай мэдээлэл хийж тодорхой тоо баримт дурддаг. Украины арми 2023 оны 1-3 сард хоногт 400-2000 хүртэл цэргээ алдсан тухай ОХУ-ын БХЯ мэдээлж байсан. Харин 2022 оны зун, намар Украины гарз хохирол үүнээс 2-3 дахин бага байлаа. Дүгнэхэд, дайн эхэлснээс хойш Украины дор хаяж 160 мянган цэрэг амь үрэгдэж 300 мянга орчим нь шархадсан" гэж Оросын тоймчид онцолжээ.
Энэ мэдээг АНУ-ын бэлтгэл хурандаа Дуглас Макгрегор дам батлав, тэрбээр солигдохын өмнөхөн "Украины 257 мянган цэрэг алагдаж эсвэл хүнд шархдан жагсаалаас гарсан. Энэ тоог Украины ЗХ-ий ерөнхий командлагч генерал Залужный манай Пентагонтой ярихдаа мэдээлсэн” гэж хэлсэн юм.
Харин Орос өөрийн амссан гарз хохирлын тухай 2022 оны 9 сарын 21-нээс хойш мэдээлээгүй. Тэр үед 5937 орос цэрэг амь үрэгдсэн гэж ОХУ-ын БХЯ албан ёсоор мэдээлсэн билээ.
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа
Fox News: Украины бодит гарз хохирол 131 мянган цэрэг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
29 градус дулаан7 цаг 52 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭ16 цаг 46 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНА16 цаг 48 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээ21 цаг 15 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмӨчигдөр 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаӨчигдөр 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв2024-05-02
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв202 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав187 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан75 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ49 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан47 үзсэн
-
G7: 2035 он гэхэд нүүрсний цах станцуудыг хаана0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл