Манай урд хөрш Хятад гүрний Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Ли Шан Фу хойд хөрш Орост айлчилж байгаа тухай мэдээг “Россия 24” телевиз дамжууллаа. Энэ уулзалтад Оросын БХ-ын сайд Сергей Шойгу байлцав.
Ерөнхийлөгч Путин “Эрхэм сайд тантай уулзсандаа их баяртай байна. Манай том найз, миний анд Хятадын тэргүүн Си Жинь Пиний айлчлалын дараа та Орост ирлээ. Түүний айлчлал маш үр дүнтэй болсныг дахин онцолж байна. Бид олон асуудал авч хэлэлцэхдээ мэдээж 2 орны Батлан хамгаалах яамдын хамтын ажиллагааг ч хөндсөн. Энэ салбарт бид идэвхтэй, хамтран ажиллаж манайд ашигтай мэдээллийг тогтмол солилцдог. Мөн цэрэг-техникийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлж хамтарсан сургуулилт явуулж байгаа: Алс Дорнодод, Европт... далай тэнгист ба хуурай газарт, агаарт ч тэр. Энэ бол манай харилцааны онцгой бөгөөд итгэлт, стратегийн шинж чанарыг бэхжүүлэх чухал чиглэл гэж би боддог" гэж мэдэгдлээ.
Хятадын БХ-ын сайд Ли Шан Фу “Эрхэм хүндэт, ноён Ерөнхийлөгч! Энэ амралтын өдрүүдэд надтай уулзах цаг зав гаргасанд ихэд талархаж байна, энэ миний хувьд нэр төрийн хэрэг. Юуны өмнө Хятадын тэргүүлэгч Си Жинь Пин хамгийн халуун дулаан мэндчилгээ дэвшүүлж хамгийн сайн сайхныг хүссэнийг Танд дамжуулахыг зөвшөөрнө үү. 2017 онд би цэрэг-техникийн хамтын ажиллагааны Комиссын хуралдаанд оролцохоор Орост ирсэн. Одоо дахин танай улсад айлчилж буйдаа ихэд баяртай байна. Сүүлийн үед 2 орны цэргийн ба цэрэг-техникийн салбар дахь хамтын ажиллагаа их хөгжиж байгаа, энэ нь бүс нутаг болон даяаршлын аюулгүй байдалд том хувь нэмрээ оруулдаг. Би энэ албан тушаалд томилогдоод гадаадын анхны айлчлал хийх орноор зориуд ОХУ-ыг сонгож авсан. Энэ бол Хятад-Орос орны онцгой, стратегийн харилцааг онцолсон хэрэг.... Манай 2 орны харилцаа 70 гаруй жилийн настай, 2 улсын Зэвсэгт хүчний харилцаа өдрөөс өдөрт бэхжиж байна. Үүнд гол үүргийг лидерүүдийн дипломат харилцаа гүйцэтгэдэг... Түүнээс гадна Хятадын тэргүүлэгч ба таны хувийн нөхөрлөл том үүрэгтэй болохыг манай Хятадад бүгд мэддэг.... Хятад улс нь 13 жилийн турш Оросын хувьд тэргүүлэгч худалдааны түнш хэвээр. Бид харилцаагаа хөгжүүлэхдээ манай гүрнүүдийн үүрч буй хариуцлагыг ойлгож ухамсарладаг, ялангуяа яг одоо сүүлийн 100 жилд гараагүй асар том өөрчлөлтүүд өрнөж буйг анхааралдаа авч өөрийн ард түмнүүдийн аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө та бид мөр зэрэгцэн ажиллаж хөдөлмөрлөж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн сэргэлт их удааширч манай гараг дээрх нөхцөл байдал тайван бус байгаа... даян дэлхийд энх тайван их чухал, улс орнууд энхийн харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Ноён Си Жинь Пин хэдэн том санаачилга гаргасан.... үүнийг Оросын тал нааштай хүлээж авсан билээ.... Манай ард түмнүүдийн харилцаа халуун дулаан, хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжин цэцэглэж байна. Бид ийм хамтын ажиллагаагаа даян дэлхийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэх болно” хэмээн өгүүлэв. Хариуд нь Оросын тэргүүн В.Путин "Их баярлалаа, тэргүүлэгч Си Жинь Пинд хамгийн сайн сайхан бүхнийг хүсч буйг минь дамжуулаарай" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадын БХ сайд Орост айлчилж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов8 цаг 17 мин
-
29 градус дулаан18 цаг 12 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭУржигдар 23 цаг 09 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНАУржигдар 23 цаг 07 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээУржигдар 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноУржигдар 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмУржигдар 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаУржигдар 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв204 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав190 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан77 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ51 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан49 үзсэн
-
Ихэнх нутгаар дулаахан0 сэтгэгдэл
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл